
Бүрэн дунд боловсрол эзэмшихэд заавал болон сонгон судлах гэсэн хоёр хөтөлбөр судална. Сонгон судлах 15 хөтөлбөрийн 16 хичээлээс X-XII ангийн сурагчид сонголтоо хийнэ. 2025–2026 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдын хичээл сонголт тухайн сургуулийн хувийн LMS системээр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
- Англи хэл
- Бизнес судлал
- Биологи
- Газарзүй
- Дизайн зураг зүй, технологи
- Математик
- Механик ба электроник
- Монгол хэл, бичиг
- Мэдээллийн технологи
- Нийгэм судлал
- Орос хэл
- Түүх
- Уран зохиол
- Физик
- Хими
- Хувцасны загвар зохион бүтээлт
Хичээл сонголт 16 сонгон судлах хичээлээс сурагчид дараах байдлаар сонголт хийнэ:
X анги – 4 хичээл сонгоно
XI анги – 3 хичээл сонгоно
XII анги – 3 хичээл сонгоно
Сурагчид сонголтоо улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зөвхөн цахимаар баталгаажуулах боломжтой. Хугацаа Хичээл сонголтын үйл ажиллагаа орон даяар дараах хугацаанд явагдана:
📌Эхлэх: 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цаг
📌Дуусах: 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22:00 цаг
Ахлах ангийн сурагчид сургуулийнхаа системд нэвтэрч хичээл сонголтоо хийн баталгаажуулаарай.