Боловсролын мэдээллийн технологийн төв

Систем администратор – Ажлын байрны тодорхойлолт

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Сервер, системийн дэд бүтцийн удирдлага
    1.1. Хэлтсийн хариуцсан сервер, үйлдлийн систем (Linux, Windows Server), виртуалчлалын орчныг суурилуулах, тохируулах, хэвийн ажиллагааг хангах;
    1.2. Системийн хяналт-мониторинг, нөөцлөлт (backup) болон сэргээлтийн ажлыг төлөвлөж, тогтмол гүйцэтгэх;
    1.3. Системийн шинэчлэл, засвар (patch), хандалтын эрхийн удирдлагыг мэдээллийн аюулгүй байдлын журмын дагуу хэрэгжүүлэх.
  2. Хэрэглэгчийн дуудлага, үйлчилгээний менежмент
    2.1. Сургууль, байгууллагаас ирсэн дуудлага, хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, ангилах, шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох инженерт шилжүүлэх;
    2.2. Дуудлага бүртгэлийн (helpdesk/ticketing) системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, ажиллагааг хангах;
    2.3. Дуудлагын статистик, давтагдах асуудлын шинжилгээ хийж, тайлагнах.
  3. Хиймэл оюун ухаанд (LLM) суурилсан автоматжуулалт
    3.1. Хэрэглэгчийн дуудлага, түгээмэл асуулт, алдааг оношлох, шийдвэрлэх зааврыг агуулсан мэдлэгийн санг (knowledge base) бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
    3.2. Том хэлний загварт (LLM) суурилсан туслах систем (chatbot, ticket автомат ангилал, хариу санал болгох)-ийг хөгжүүлэх, сургах, тохируулах, нэвтрүүлэх;
    3.3. Загварын гүйцэтгэл, хариултын нарийвчлалыг үнэлэх, хэрэглэгчийн санал хүсэлтэд үндэслэн сайжруулах;
    3.4. Загварт ашиглах өгөгдөлд хувь хүний болон байгууллагын нууц мэдээлэл агуулагдахаас сэргийлж, өгөгдлийг цэвэрлэх, нууцлалыг хангах;
    3.5. Автоматжуулалтын системийг дуудлагын систем, мониторингийн хэрэгсэлтэй API-аар уялдуулах.
  4. Мэдээллийн аюулгүй байдал
    4.1. Систем, серверийн аюулгүй байдлын тохиргоо, лог хяналтыг хэрэгжүүлэх;
    4.2. Аюулгүй байдлын зөрчил, эмзэг байдлыг илрүүлж, Кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй хамтран арга хэмжээ авах.
  5. Баримтжуулалт, тайлагнал
    5.1. Системийн бүтэц, тохиргоо, ажлын заавар, процедурыг баримтжуулах;
    5.2. Гүйцэтгэсэн ажлын тайланг тогтоосон хугацаанд Хэлтсийн даргад гаргаж хүргүүлэх;
    5.3. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш.
  2. Мэргэжил: Мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, програм хангамж, мэдээллийн систем эсвэл холбогдох мэргэжил.
  3. Мэргэшил:
  • Linux/Windows системийн удирдлагын олон улсын гэрчилгээтэй байвал давуу тал (RHCSA, LPIC, Microsoft Certified гэх мэт);
  • Хиймэл оюун ухаан, машин сургалтын чиглэлээр сургалтад хамрагдсан байвал давуу тал.
  1. Туршлага: Мэдээллийн технологийн чиглэлээр 2-оос доошгүй жил, үүнээс систем администратороор 1-ээс доошгүй жил ажилласан.
  2. Мэдлэг:
  • Linux, Windows Server үйлдлийн систем, виртуалчлал (VMware, Proxmox, Hyper-V), контейнер технологи (Docker, Kubernetes);
  • Сүлжээний үндсэн ойлголт (TCP/IP, DNS, DHCP, VLAN, VPN);
  • Python, Bash скрипт бичих чадвар;
  • LLM, RAG (retrieval-augmented generation), embedding, вектор өгөгдлийн сан, нээлттэй эхийн загварыг дотоод серверт ажиллуулах (Ollama, vLLM гэх мэт) талаарх мэдлэг;
  • Helpdesk/ticketing систем (GLPI, osTicket, Zammad гэх мэт), мониторингийн хэрэгсэл (Zabbix, Grafana);
  • Мэдээллийн аюулгүй байдал, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, холбогдох журам.
  1. Ур чадвар:
  • Асуудлыг шинжлэх, оношлох, шийдвэрлэх;
  • Хэрэглэгчтэй харилцах, техникийн мэдээллийг ойлгомжтой тайлбарлах;
  • Баримт бичиг боловсруулах, тайлагнах;
  • Англи хэлээр техникийн баримт бичиг унших, ойлгох.