Боловсролын мэдээллийн технологийн төв

ИХ ӨГӨГДӨЛ, ИННОВАЦЫН ХЭЛТЭСТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Боловсролын салбарын дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, инновацын хөгжлийг хамтдаа бүтээх хүсэлтэй, мэргэжлийн ур чадвартай таныг дараах ажлын байруудад урьж байна.
1. ХЭЛТСИЙН ДАРГА
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
Боловсролын технологи, инновац, өгөгдөлд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг удирдах;
Хэлтсийн хүний нөөц, гүйцэтгэл, үр дүнг удирдах.
Тавигдах шаардлага
Мэдээллийн технологи, мэдээллийн систем, компьютерийн шинжлэх ухаан, дата шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан;
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
Стратеги төлөвлөлт, манлайлал, төсөл удирдах ур чадвартай.

Мэдээллийн технологи, программ хангамж, хиймэл оюун ухаан, машин сургалт, автоматжуулалтын баг удирдаж байсан бол давуу тал болно.
2. ДАТА ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
Их өгөгдөл боловсруулах, машин сургалт,  хиймэл оюун хөгжүүлэх;
Таамаглал, ангилал, зөвлөмжийн алгоритм боловсруулах;
Өгөгдлийн чанарыг сайжруулах, шинжилгээ хийх;
Судалгаа, туршилтын үр дүнг тайлагнах.
Өгөгдлийн бүтцийг зохион байгуулах.
Тавигдах шаардлага
Дата шинжлэх ухаан, өгөгдлийн ухаан, программ хангамж, мэдээллийн систем, компьютерийн шинжлэх ухаан, математик, статистик болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
SQL, PL/SQL, NoSQL-ийг эзэмшсэн;
Deep learning, Machine Learning, AI чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
Аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвартай.
3. ДАТА АНАЛИСТ
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
Боловсролын салбарын өгөгдөлд дүн шинжилгээ хийх;
Тайлан, самбар (Dashboard), статистик мэдээлэл боловсруулах;
Өгөгдлийн чанарыг хянах, сайжруулах;
Удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах.
Тавигдах шаардлага
Статистик, эдийн засаг, мэдээллийн систем, программ хангамж, мэдээллийн технологи болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
SQL, Excel-ийн ахисан түвшний мэдлэгтэй;
Power BI, Tableau зэрэг BI хэрэгслээр ажилладаг бол давуу тал болно;
Аналитик сэтгэлгээтэй.
4. ИХ ӨГӨГДӨЛ, ИННОВАЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
Их өгөгдлийн экосистемийг хөгжүүлэх;
Өгөгдлийн интеграц, стандарт, чанарын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
Инновацын төсөл, судалгааг зохион байгуулах;
Шинэ технологийн судалгаа хийж, нэвтрүүлэх санал боловсруулах.
Тавигдах шаардлага
Мэдээллийн технологи, мэдээллийн систем, программ хангамж, дата инженерчлэл,  статистик, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
SQL болон өгөгдлийн сантай ажиллах мэдлэгтэй;
Big Data, өгөгдлийн агуулах технологийн талаар ойлголттой;
Судалгаа, шинжилгээ хийх чадвартай.
5. БОЛОВСРОЛЫН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
Боловсролын технологийн шийдэл, платформын хөгжүүлэлт, хэрэгжилтийг дэмжих;
EdTech чиглэлийн шинэ технологи, инновацыг судлах, турших;
Сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах;
Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах.
Тавигдах шаардлага
Боловсролын технологи, мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн систем, боловсрол судлал болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
Дижитал шилжилт, цахим боловсрол, LMS, AI, боловсролын платформын талаар мэдлэгтэй;
Судалгаа, төсөл хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;
Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай.
Бүрдүүлэх материал
Төрийн албан хаагчийн анкет (эсхүл CV)
Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
Бусад мэдээлэл:
Ажлын цаг 08:30-17.30 цаг
Байршил: Замын цагдаагийн зүүн талд, Нарны зам дагуу
Дэлгэрэнгүй мэдээллийг 75772727 утсаар лавлах болон CV, анкетаа khulan@edu.mn цахим хаягаар илгээнэ үү.