2026-05-20 БМТТ Цаг үе, үйл явдал 0 Боловсролын салбарын шинэ үйлчилгээнүүд E-Mongolia системд нэмэгдлээ! Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын суралцагч, төгсөгчдөд зориулсан 4 төрлийн тодорхойлолтыг цахимаар авах боломжтой боллоо. Шинээр нэмэгдсэн тодорхойлолтууд: Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын үнэмлэхний тодорхойлолт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн үнэмлэхний тодорхойлолт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа тодорхойлолт