Боловсролын мэдээллийн технологийн төв
*.EDU.MN. ДОМЭЙН НЭРИЙГ ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

1-р алхам

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Бүртгүүлэх хүсэлттэй *.edu.mn домэйн нэр, холбуулах IP хаяг болон бусад шаардлагатай мэдээлэл

Домэйн нэр бүртгүүлэх хүсэлтийг info@erdemnet.mn хаягт дээрх мэдээллийн хамт илгээнэ.

2-р алхам

Домэйн нэрийн олгох боломжтой тухай баталгаажуулсан хариуг хүлээн авсны дараа төлбөрийг шилжүүлэх
100,000₮ төлсөн баримтыг цахим шуудангаар ирүүлэх
Давхардаагүй домэйн нэрийг журмын дагуу бүртгэнэ

Бүртгэлийг өөрчлөх

Эхний хүсэлт явуулсан и-мэйл хаяг нь албан ёсны бүртгэлтэй хаяг болно. Хэрэв үйлчилгээний эрхийг авах бүртгэлтэй и-мэйл хаяг ашиглагдахгүй болсон, өөр хаягт шинээр авах шаардлагатай болсон бол тухайн хаягаар и-мэйлээр хүсэлт илгээх, эсвэл албан бичгээр хүсэлт гаргах шаардлагатай. Тус хүсэлтэд удирдлагын эрхийг шилжүүлэх гэж буй хүний нэр, утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна. Ингэснээр бид хандалтын эрхийг шинээр бүртгүүлсэн и-мэйл хаягт шинэчлэн илгээх боломжтой.

Санамж

  1. Домэйн нэрийн талаар шаардлагатай тохиолдолд 75777227 дугаараас мэдээлэл авах боломжтой.
  2. Үйлчилгээний хураамж 100,000 төгрөгийг Боловсролын мэдээллийн технологийн төв УҮГ-ын Төрийн сангийн IBAN 640090 100900015210 тоот дансанд тушаана.
  3. EDU.MN өргөтгөлтэй домэйн нэр нь Англи цагаан толгойн үсгийг A-Z ба a-z; монгол цагаан толгойн үсгийн А-Я ба а-я болон 0-9 хүртэлх цифр, “-” хашилтын тэмдэг зэргийг 3-аас доошгүй, 63-аас илүүгүй тэмдэгтээс бүрдсэн нийлмэл нэр байна.
  4. Домэйн нэрийн эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тоо байна.
  5. Домэйн нэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн  байна.
  6. Домэйн нэрийг бүртгэхээс татгалзсан, эсвэл давхардсан тохиолдолд тайлбарыг албан бичиг эсвэл цахим шуудангаар ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.