Боловсролын мэдээллийн технологийн төв

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээг аймаг, сум, багт байршилтай төрийн өмчийн боловсролын байгууллагад түгээх, нууцлал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, найдвартай, тогтвортой байдлыг хангах, хяналт тавих, төвийн дотоод дэд бүтцийг хариуцан ажиллана.

  • Router, Switch, Firewall болон бусад сүлжээний төхөөрөмжийн тохиргоо, удирдлага хийх
  • LAN/WAN сүлжээний зохион байгуулалт, тохиргоо болон өргөтгөлийн ажлыг хариуцах
  • VLAN, DHCP, DNS, NAT, VPN зэрэг сүлжээний тохиргоо хийх
  • Сүлжээний доголдол, тасалдлыг оношлох, шуурхай шийдвэрлэх
  • Сүлжээний аюулгүй байдал, хандалтын эрх болон холболтын тохиргоог хариуцах
  • Сервер, виртуал орчин болон бусад IT системийн сүлжээний холболтыг зохион байгуулах
  • Сүлжээний төхөөрөмж, серверийн холболт болон кабелийн дэд бүтцэд хяналт тавих
  • Сүлжээний схем, IP хаяглалт болон техникийн баримт бичгийг хөтлөх
  • Сүлжээний найдвартай ажиллагаа, redundancy болон backup шийдлүүд дээр ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ, системийн инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргтэй
  • Сүлжээний инженерээр 2 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • TCP/IP, VLAN, DHCP, DNS, NAT, VPN болон Routing-ийн талаар сайн мэдлэгтэй
  • Managed Switch, Router, Firewall төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
  • Сүлжээний асуудлыг оношлох, шийдвэрлэх чадвартай
  • Багаар ажиллах болон бие даан асуудал шийдвэрлэх чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай, тогтвор суурьшилтай ажиллах
  • CCNA, CCNP болон түүнтэй адилтгах сертификаттай бол давуу тал
  • Серверийн өрөө, сүлжээний зохион байгуулалтын туршлагатай

Нэмэлт шаардлага:

  • Кибер аюулгүй байдал, мэдээлэл хамгаалалт, сүлжээний талаар зохих түвшний мэдлэгтэй байх.
  • Шинэ техник, технологийг судлах, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй.
  • Ажлыг цаг тухайд нь шуурхай, оновчтой гүйцэтгэх чадвартай байх.