Боловсролын мэдээллийн технологийн төв

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээг аймаг, сум, багт байршилтай төрийн өмчийн боловсролын байгууллагад түгээх, нууцлал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, найдвартай, тогтвортой байдлыг хангах, хяналт тавих, төвийн дотоод дэд бүтцийг хариуцан ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага:
· Мэдээллийн сүлжээ, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
· Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай.
· Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
· Компьютерын хэрэглээний өндөр мэдлэгтэй байх.
· Багаар ажиллах чадвартай байх.
Нэмэлт шаардлага:
· Мэргэжлийн холбогдох сертификатуудтай бол давуу тал болно.
· Кибер аюулгүй байдал, мэдээлэл хамгаалалт, сүлжээний талаар зохих түвшний мэдлэгтэй байх.
· Шинэ техник, технологийг судлах, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй.
· Ажлыг цаг тухайд нь шуурхай, оновчтой гүйцэтгэх чадвартай байх.
Бусад мэдээлэл:
📍 Сарын цалин 2,500,000-3,000,000 төгрөг
📍 Ажлын цаг 08:30-17.30 цаг
📍 Байршил: Замын цагдаагийн зүүн талд, Нарны зам дагуу
📍 Дэлгэрэнгүй мэдээллийг 75772727 утсаар лавлах болон CV, анкетаа khulan@edu.mn цахим хаягаар илгээнэ үү.