Боловсролын мэдээллийн технологийн төв

Боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран боловсролын үйлчилгээг иргэн бүрд нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2020 онд "Боловсролын мэдээллийн технологийн төв" УТҮГ-ыг байгуулсан.


Тус төв нь боловсролын салбарын мэдээллийн систем, сургалтын цахим контент, удирдлагын систем, мэдээллийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ болон боловсролын дата төвийн тогтвортой ажиллагаа, хяналтыг хангаж, esis.edu.mn үндсэн системээс гадна дэд системүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.

Уг системүүдийг хэрэглэгчид ашиглахад илүү хялбар, ойлгомжтой болгох үүднээс процессын зураглалыг боловсруулахаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болов.