Боловсролын мэдээллийн технологийн төв

Боловсролын Мэдээллийн Технологийн Төв УТҮГ нь 2024-2025 оны  хичээлийн жилээс эхлэн үндэсний компани болох Смарт контракт Монголиа ХХК болон Энгүй Шийдэл ХХК -тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Уг санамж бичигт цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль болон төрийн өмчийн цэцэрлэгүүд, тэдгээрт хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээг цахим гэрээний систем болох (www.engui.mn), (www.e-geree.mn) -ийг ашиглан цахим хэлбээрээр байгуулах боломжийг бүрдүүлэх, иргэд, олон нийтэд илүү хүртээмжтэй, хэмнэлттэй байдлаар уян хатан, түргэн шуурхай, үйлчилгээ үзүүлэн харилцан хамтран ажиллах талаар тусгажээ.