2024-08-23 БМТТ Цаг үе, үйл явдал 0 НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага /UNICEF, ITU/-ын “GiGa” санаачилгын хүрээнд “Боловсролын салбарын цахим хуваагдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Монгол Улс “GiGa” санаачилгад 2022 онд нэгдсэн бөгөөд тус санаачилга нь дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбох зорилготойгоор 2019 онд эхэлж, өдгөө 30 улсыг эгнээндээ нэгтгэжээ.Тус хэлэлцүүлгээр цахим хуваагдлыг сургуулийн холболтоор бууруулах, сургуулийн интернэт холболтын өнөөгийн нөхцөл байдал ба бэрхшээл, харилцаа холбооны сүлжээ боловсролын салбарт, цаашдын авч хэрэгжүүлэх алхмууд, хамтран ажиллах төлөвлөгөө зэргийг танилцуулан, санал солилцох юм. Арга хэмжээнд боловсрол, мэдээлэл технологи, цахим хөгжил, инновацын чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас гадна олон улсын улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.