“Дижитал эрин үеийн боловсролын стратеги, инноваци” олон улсын хурал Бүгд Найрамдах Киргис Улсын нийслэл Бишкек хотноо аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж байна.
Олон улсын хуралд Монгол Улсыг төлөөлөн БШУЯ-ны дэргэдэх Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэл оролцож, өөрийн орны цахим шилжилтийн туршлагын талаар илтгэл тавилаа.
Монгол Улсын хувьд цар тахлын үед хэрэгжүүлсэн зайн сургалт, 5/9 стратеги, Medle.mn цахим платформ, цахим сургуулийн төлөвлөлт, зохион байгуулалт, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаа интернетийн сүлжээнд 100 хувь холбосон туршлага, цахим шилжилтийн явцаараа бүс нутагтаа тэргүүлэгч байр суурьтай байгааг хуралд оролцогчид онцолж байна.
Тус хуралд Монгол, Киргиз, Тажикистан, Казахстан, Энэтхэг, Бутан зэрэг Төв Азийн орнууд болон Төв Азийн Америкийн Их Сургууль, Олон улсын хөгжлийн судалгааны төв (Канад) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм.