Боловсролын мэдээллийн технологийн төв

ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЗАСАГЛАЛЫН МЭРГЭЖИЛТЭН

🚀 Боловсролын салбарын өгөгдөл, хиймэл оюуны хөгжлийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

“Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ нь Боловсролын өгөгдөл, аналитик, хиймэл оюуны хэлтэстээ Өгөгдөл, хиймэл оюуны засаглалын мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

Боловсролын салбарын өгөгдлийн аюулгүй, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх, хиймэл оюуны засаглалын бодлого, стандартыг хөгжүүлэх, технологийн шинэчлэлийг дэмжих ажилд мэдлэг, ур чадвараа зориулах мэргэжилтнийг урьж байна.

🎯 ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  • Боловсролын салбарын өгөгдлийн засаглалын бодлого, стандарт, журмыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
  • Өгөгдлийн ангилал, хандалтын эрх, мэдээлэл солилцох зөвшөөрөл, аюулгүй байдлын хяналтыг зохион байгуулах;
  • Хувь хүний мэдээлэл хамгаалал, өгөгдлийн нууцлал, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг хангах;
  • Хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээ, ёс зүй, эрсдэлийн үнэлгээ, засаглалын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Өгөгдөл, хиймэл оюуны засаглалын чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах.

🎓 ТАВИГДАХ ШААРДЛАГА

✅ Мэдээллийн технологи, мэдээллийн систем, өгөгдлийн шинжлэх ухаан, эрх зүй, нийтийн болон бизнесийн удирдлага, эсхүл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;

✅ Өгөгдлийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл хамгаалал, эрх зүй болон бодлого боловсруулах чиглэлээр 2-оос дээш жилийн ажлын туршлагатай, эсхүл дүйцэхүйц төсөл, ажлын туршлагатай;

✅ Өгөгдлийн удирдлага, мэдээллийн нууцлал, хиймэл оюуны засаглал, эрсдэл болон ёс зүйн талаар зохих мэдлэгтэй;

✅ Бодлого, журам, тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, баг болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах ур чадвартай;

✅ Монгол, англи хэлээр албан харилцаа хийх чадвартай.

Давуу тал: SQL-ийн суурь мэдлэгтэй, өгөгдлийн засаглалын бодлого, журам, гэрээний баримт бичиг боловсруулж байсан, төрийн болон олон улсын байгууллагатай хамтран ажилласан туршлагатай байх.

📄 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. – Төрийн албан хаагчийн анкет
    – Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалт гэрчилгээний хуулбар
    – Иргэний үнэмлэхийн хуулбар
    – Цээж зураг-3 хувь
    – НДШ-ийн лавлагаа /нийт ажилласан жилээр/
    – 3 үеийн намтар

📍 АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

🕣 Ажлын цаг: 08:30–17:30

📍 Байршил: Хан-Уул дүүрэг, ХААИС Номын сангийн 5 давхар

📞 Холбоо барих утас: 7577-2727

📧 Материал хүлээн авах цахим хаяг: batbuyan@edu.mn

✉️ БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ!

Өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх замаар Монгол Улсын боловсролын салбарын цахим шилжилтэд бодит хувь нэмэр оруулахыг хүсвэл CV, анкетаа batbuyan@edu.mn цахим хаягаар илгээнэ үү.

Ирээдүйн боловсролыг өгөгдөл, технологийн хүчээр хамтдаа бүтээе!