- 2026-11-17
- tumee
- 0
📢 АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ХИЙМЭЛ ОЮУН, МАШИН СУРГАЛТЫН ИНЖЕНЕР
AI / Machine Learning Engineer
🚀 Ирээдүйн боловсролыг хиймэл оюун, технологийн хүчээр хамтдаа бүтээцгээе!
“Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ нь Боловсролын өгөгдөл, аналитик, хиймэл оюуны хэлтэстээ Хиймэл оюун, машин сургалтын инженер сонгон шалгаруулж авна.
Боловсролын салбарын их өгөгдөлд суурилсан хиймэл оюуны шинэлэг шийдэл хөгжүүлэх, машин сургалтын загвар бүтээх, урьдчилан таамаглах системийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх замаар боловсролын салбарын цахим шилжилтэд хувь нэмэр оруулах хүсэлтэй, бүтээлч, чадварлаг инженерийг урьж байна.
🎯 ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Боловсролын салбарын өгөгдөлд суурилсан хиймэл оюун, машин сургалтын загвар, ухаалаг системийг хөгжүүлж, туршин нэвтрүүлэх;
- Том хэлний загвар (LLM)-т суурилсан, байгалийн хэлээр асуулт асууж, өгөгдөлд дүн шинжилгээ хийх ухаалаг хэрэглээг хөгжүүлэх;
- Суралцагчдын завсардалтыг эрт илрүүлэх, сургуулийн ачаалал, багшийн хэрэгцээ, хүн амын өсөлтөд суурилсан урьдчилан таамаглах загвар боловсруулах;
- Машин сургалтын загварын сургалт, үнэлгээ, хувилбаржуулалт, байршуулалт болон тасралтгүй хяналтыг (MLOps) хэрэгжүүлэх;
- Хиймэл оюуны загварын чанар, найдвартай байдал, мэдээллийн аюулгүй байдал, хариуцлагатай хэрэглээг хангах;
- Хиймэл оюуны шинэ технологи, олон улсын тэргүүлэх туршлагыг судалж, боловсролын салбарт нэвтрүүлэх санал, шийдэл боловсруулах.
🎓 ТАВИГДАХ ШААРДЛАГА
✅ Хиймэл оюун, машин сургалт, өгөгдлийн шинжлэх ухаан, программ хангамжийн инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
✅ Хиймэл оюун, машин сургалтын систем, хэрэглээ хөгжүүлэх чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай, эсхүл дүйцэхүйц төсөл, ажлын туршлагатай;
✅ Python, TypeScript болон дүйцэх программчлалын хэл, scikit-learn, PyTorch зэрэг машин сургалтын технологи ашиглах мэдлэг, ур чадвартай;
✅ Том хэлний загвар (LLM), API интеграц, AI агент, prompt engineering, загварын үнэлгээний аргачлалын мэдлэг, туршлагатай;
✅ SQL, вектор хайлт, өгөгдөл боловсруулах, машин сургалтын загварын амьдралын мөчлөгийн удирдлага (MLOps)-ын мэдлэгтэй;
✅ LLM-д суурилсан хэрэглээг бодит ашиглалтын орчинд нэвтрүүлж, үнэлж байсан туршлагатай;
✅ Асуудлыг шинжлэн шийдвэрлэх, бие даан судалгаа хийх, багаар ажиллах, техникийн баримт бичиг боловсруулах, мэргэжлийн англи хэл ашиглах чадвартай.
Давуу тал: Боловсролын салбарын их өгөгдөл дээр машин сургалт, урьдчилан таамаглах загвар боловсруулж, бодит хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагатай байх.
📄 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
– Төрийн албан хаагчийн анкет
– Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалт гэрчилгээний хуулбар
– Иргэний үнэмлэхийн хуулбар
– Цээж зураг-3 хувь
– НДШ-ийн лавлагаа /нийт ажилласан жилээр/
– 3 үеийн намтар
📍 АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ
🕣 Ажлын цаг: 08:30–17:30
📍 Байршил: Хан-Уул дүүрэг, ХААИС Номын сангийн 5 давхар
📞 Холбоо барих утас: 7577-2727
📧 Материал хүлээн авах цахим хаяг: batbuyan@edu.mn
✉️ БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ!
Өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх замаар Монгол Улсын боловсролын салбарын цахим шилжилтэд бодит хувь нэмэр оруулахыг хүсвэл CV, анкетаа batbuyan@edu.mn цахим хаягаар илгээнэ үү.
Ирээдүйн боловсролыг өгөгдөл, технологийн хүчээр хамтдаа бүтээе!
