Боловсролын мэдээллийн технологийн төв

Мэдлэ цахим сургуульд Сургалтын менежер,

технологич ажилд шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

– Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах, судлагдахуун бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцох,

–  Цахим сургалтын багийн сургалтын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт  тавьж ажиллах,

–  Цахим сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг боловсруулах, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх,

–  Цахим хичээлийн арга зүй, сургалтын чанарыг сайжруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж өгч ажиллах

–  Цахимаар хичээл заах багш бэлтгэх модуль сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах,

–  Ахлах ангийн сонгон судлах хичээлийн хөтөлбөр хариуцсан ахлах багш нарын багийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах,

–  Суралцагчдын ирц, оролцоо, явцын болон хагас жилийн үнэлгээ, эцсийн үнэлгээний дүн, цахим журнал хөтлөлтөд хяналт тавьж, үнэлгээний мэдээллийг ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх ажлыг зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Багш, боловсрол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан байх
  • Цахим сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, цахим контент бүтээх,  чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Ур чадвар:

1. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай

2. Ярих, илтгэх чадвартай,

3. Судалгаа шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх ур чадвартай

4. Компьютерын хэрэглээний программууд дээр ажилладаг байх

Нэмэлт мэдээлэл

Төрийн албан хаагчийн анкет, товч намтар, мэргэжлийн диплом, сургалтад хамрагдсан мэргэшлийн гэрчилгээний хуулбарыг khulan@edu.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж болно.

Бусад мэдээлэл

Ажлын цаг- 8:30-17:30

Байршил- Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам, Замын цагдаагийн зүүн талд

87 дугаар байрны 6 давхарт

Холбоо барих

Утас75772727