2024-04-09 БМТТ Цаг үе, үйл явдал 0 Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний, мэргэжилтний гүйцэтгэх үндсэн үүрэг Төвийн төсөв, санхүү, гүйцэтгэл, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр арга хэмжээний зарцуулалт, үйл ажиллагаанд дотоод хяналт хийх; Төвийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй төсөв, санхүүгийн болон бусад холбогдолтой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актууд, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдалд дотоод хяналт хийх; Төвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлгээ хийх; Ажлын байранд тавигдах шаардлага Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх (Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр) Мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан байх Дотоод аудит, дотоод хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх Нэмэлт мэдээлэл Төрийн албан хаагчийн анкет, товч намтар, мэргэжлийн диплом, сургалтад хамрагдсан мэргэшлийн гэрчилгээний хуулбарыг khulan@edu.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Бусад Үндсэн цалин- 2,500,000- 3,000,000 төгрөг Ажлын цаг- 8:30-17:30 Байршил- Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам, Замын цагдаагийн зүүн талд Холбоо барих Утас: 75772727, 99042312