Оёдлын холбоо /ОСНМХ/-ны санаачилгад Боловсролын ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд нэгдэн “Баярлалаа багшаа” аяныг эхлүүлж байна.
Багш нар аяныг дэмжиж буй үндэсний үйлдвэрлэгчдээс 2023 оныг дуустал эсвэл жилийн хугацаатай 5 хувиас 30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм. Багш нар emongolia app, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэх зэргийн аль нэгээр баталгаажна.
Багш бол сэтгэлийн хөдөлмөр. Багш хүнийг ямар ч насны хүн та хэмээн хүндэтгэдэг. Багшаас монголын ирээдүй төрдөг. Тиймд багш нараа хүндэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж баярлалаа багшаа аянд үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагуудыг оролцохыг уриалж байна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн үзүүлж буй урамшуулалд Urban брэнд 10%, Түмэн торго брэнд 10%, Хөх-Үүр айраг зоог ресторан жилийн хугацаанд 5%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх, Монос группээс эхний ээлжид www.emonos.mn сайтын бүтээгдэхүүнүүдэд тодорхой хувийн урамшуулал үзүүлнэ, Best buidan 5%, Mayara Mongols брэнд 10%, IVEEL, Mogol брэнд, We brand, Дархан нэхий, Хадлан дээл – Flames брэнд, UV – Өв брэнд, AGNI брэнд, UR mine брэнд, Hunnu mur brand тус бүр 5%, Maral hand meda, Erhem, Хул Зочин brand Mongolia, Zuzu knit wear brand, Зөв Collection, Дэлгэр цай 20%-ийн урамшуулал, хөнгөлөлтийг тус тус үзүүлж манлайлан оролцож байна.