2023-02-24 БМТТ Цаг үе, үйл явдал 0 Монголын анхны цахим сургууль болох MEDLE-гийн үйл ажиллагааг энэ хичээлийн жилд эхлүүлсэн.Боловсролын Технологийн Төвийн дэргэдэх тус цахим сургуульд 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг 10,407 сурагч хамрагдаж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. Цахим сургуулийн сурагчид 16 судлагдахууныг 620 бүлгээр суралцаж, 148 багшаар хичээл заалгаж байгаа юм байна.БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “MEDLE цахим сургуулийн онцлог нь хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаасаа үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг бүрдүүлж байна.Өмнө нь хөдөө орон нутагт суралцаж байгаа цөөн багш, сурагчидтай ахлах ангийнхан бүлэг бүрдэж чаддаггүйн улмаас сонгон судлах хичээлдээ хамрагдаж чаддаггүй байсан. Улмаар хүүхэд дуртай хичээлээ судалж хүссэн мэргэжлээ сонгох боломж бүрддэггүй байсан асуудлыг цахим сургуулиар шийдэж байна” гэлээ.Энэ хичээлийн жил 10 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бол ирэх жил 11 болон 12 дугаар ангийн сурагчдыг хамруулах аж. MEDLE цахим сургууль нь үндэсний хэмжээнд байгуулагдаж байгаа хамгийн олон хүүхэдтэй сургууль түүнчлэн хүүхэд бүрд тэгш хамран суралцах боломжийг олгож байгаа шийдэл гэдгийг салбарын сайд нь мөн онцоллоо. Эх сурвалж: ikon.mn