- 2026-05-19
- БМТТ
- 0
Боловсролын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа бөгөөд 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, салбарын байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, санал хүсэлтийг сонсож, шуурхай шийдвэрлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийн үеэр Боловсролын мэдээллийн технологийн төв /БМТТ/-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, иргэдэд газар дээр нь мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.
– БМТТ-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл;
– Боловсролын удирдлагын мэдээллийн үндсэн болон дэд системүүд;
– Боловсролын салбарын нэгдсэн сүлжээ, дэд бүтэц;
– Мэдээллийн сангийн талаар;
– Medle 2.0 цахим контентын сан, цахим хичээл, цахим сурах бичгийн хэрэглээ;
– Цахим сургалт, цахим сургуулийн үйл ажиллагаа;
– Боловсролын салбарын статистик тоон мэдээлэл.
Өдөрлөгийн хүрээнд 2 өдрийн байдлаар нийт 1000 гаруй иргэн биечлэн ирж мэдээлэл, үйлчилгээ авсан байна.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Боловсролын мэдээллийн технологийн төвийн хариуцдаг үйлчилгээний талаарх 900 гаруй танилцуулга, мэдээллийн материал иргэдэд тарааж мэдээлэл хүргэлээ.
Бид цаашид бодлого, үйл ажиллагаагаа иргэд, байгууллагуудад ил тод, нээлттэй хүргэж, мэдээлэл зөвлөгөөг хүртээмжтэй түгээн, манай үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллах болно
