
Боловсролын яамны харьяа байгууллагуудын дунд спортын таван төрлөөр /сагсан бөмбөг, волейбол, дартс, шатар, и-спорт/ зохион байгуулагдах “Боловсролын мэдээллийн технологийн төв”-ийн 5 жилийн ойн нэрэмжит “Боловсрол-2025” шилжин явах цомын төлөөх тэмцээнийг 2025 оны 3 дугаар сарын 22-30-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг цахимаар авах бөгөөд тэмцээний явцын мэдээлэл, тоглолтын хуваарийг sport.edu.mn – ээс авна уу.
