2024-09-03 БМТТ Цаг үе, үйл явдал 0 Боловсролын сайдаас өгсөн чиглэлийн дагуу боловсролын салбарт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрхэн зохицуулах, дундын мэдээлэл дамжуулах систем үүсгэх талаар санал боловсруулах чиг үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгууллаа. Боловсролын ерөнхий хуулийн дагуу боловсролын салбарт ашиглах систем, программ хангамжийг нийлүүлэгч компанийг шалгаруулах ерөнхий гэрээг цаашид зогсоож байгаа бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс боловсролын салбарт систем, программ хангамж нийлүүлэх зохин шаардлага хангасан аж ахуй нэгжүүд нь тухай сургалтын байгууллагатай шууд гэрээ байгуулан ажиллах боломжтой болж байна.