- 2021-10-08
- БМТТ
- 0
Зөвлөх үйлчилгээний нэр: Боловсролын мэдээллийн технологийн төв
УТҮГ-ын боловсролын нэгдсэн сүлжээ, системүүдэд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Боловсролын мэдээллийн технологийн системүүдэд аюулгүй байдлын хяналтын нэгдсэн эрсдэлийн үнэлгээ хийлгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь MNS/ISO 27001:2013 стандартын дагуу Боловсролын мэдээллийн системийн дотоод хяналтын загвар, үр дүнг үнэлэх бөгөөд мэдээллийн нууцлал, хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг шинжлэх мөн байгууллагын мэдээллийн систем дэх техникийн болон зохион байгуулалтын хяналтыг системчлэх, сайжруулах хэрэгсэл болгон баталгаажуулах, шаардлагатай аюулгүй байдлын журмын санал боловсруулна. Мөн мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг байгууллагын мэргэжилтнүүдэд хийнэ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн гаргасан тайланд үндэслэн байгууллагын мэдээллийн технологийн орчны аюулгүй байдал, давуу болон сул талыг тодорхойлж давуу талыг бүрэн ашиглах, сул талыг арилгах зорилгоор ажлын төлөвлөгөө баталж шат дараалалтайгаар хэрэгжүүлэх ба хууль тогтоомж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, сайн технологийг практикт нэвтрүүлэх, дагаж мөрдөх мэргэжлийн зөвлөмжийг авна.
Мэдүүлгээ ирүүлж буй сонирхогч этгээд нь дараах мэдээллийг ирүүлнэ:
- Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг/Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
- Татварын цахим тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгэ, үнийн саналаа info@edu.mn цахим шуудангаар 2021 оны 11 дугаар сарын 30-ний
өдрийн дотор ирүүлнэ үү.Хаяг: Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ,УБ хот, СБД дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Реженси Резиденс 202 тоот, Утас: 7577-8080