“Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ нь боловсролын салбарын мэдээллийн систем, сургалтын цахим контент, удирдлагын систем, салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээний хэвийн, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нийт цахим системүүдийн ачааллыг хамгийн бага эрсдэлтэйгээр зохицуулах, тогтвортой ажиллагааг хангахад нийт ажилтнууд болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийн бүртгэл, Нийслэлийн цэцэрлэгийн цахим элсэлтийг 2 үе шаттай амжилттай зохион байгууллаа.
Тус төвийн хариуцан ажилладаг үндсэн болон дэд системүүдийн талаар мэдээллийг дараах холбоосоор орж үзэх боломжтой.
Нийт суралцагч, багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!