2022-11-10 БМТТ Нээлттэй ажлын байр 0 “Боловсролын мэдээллийн технологийн төв” нь бүх шатны сургалтын байгууллагын боловсролын системийн судалгаа, шинжилгээ хийх, шаардлагуудыг илрүүлэх, хоорондын хамаарлыг тогтоох, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, баримтжуулах, системийн тогтвортой байдлыг хангах, сайжруулалтын санал боловсруулах бизнес шинжилгээний мэргэжилтэн сонгон шалгаруулж авна. Гүйцэтгэх үндсэн үүрэг:Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын мэдээллийн системийн судалгаа, шинжилгээ хийх, системийн шаардлага тодорхойлох, үйл ажиллагаа хоорондын уялдаа хамаарлыг тогтоох, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, баримтжуулах, системийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, сайжруулалтын санал боловсруулах; Системийг тестлэх ба тестийн баримт бичиг боловсруулах Хууль, дүрэм, журмын болон процессын шинжилгээ хийх, баримтжуулах Программ хангамжид тавигдах шаардлагыг тодорхойлох, боловсруулах, баримтжуулах Тайлан, хянах самбар боловсруулах, сайжруулах Хэрэглэгчийн гарын авлага, заавар боловсруулах Tавигдах шаардлага:Дээд боловсролтой байх (мэдээллийн технологи/ математик/ бизнесийн удирдлага/ боловсролын чиглэлээр) Программ хангамжийн бизнес шинжээчээр 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх Англи хэл дээр баримт бичиг боловсруулах чадвартай байх Бизнес шаардлага тодорхойлох, боловсруулах туршлагатай байх Мэдээллийн загварчлал (data model) боловсруулах чадвартай байх Багаар болон бие даан ажиллах, судалгаа хийх чадвартай байх Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх Том хэмжээний систем боловсруулах, нэвтрүүлэхэд оролцож байсан бол давуу тал болно Системийн болон бизнесийн шинжилгээ чиглэлээр эсвэл IIBA, IREB байгууллагуудын сертификаттай бол давуу тал болно. Сонирхсон этгээд дор дурдсан материалуудыг PDF форматад хөрвүүлж, жагсаалтын дагуу hr@edu.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны дотор багтааж ирүүлнэ үү. Үүнд: Төрийн албан хаагчийн анкет, товч намтар CV, мэргэжлийн диплом, сургалтанд хамрагдсан мэргэшлийн гэрчилгээний хуулбарыг цахим шуудангийн хаягаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ирүүлнэ үү. CV илгээх