Боловсролын мэдээллийн технологийн төв

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт хүлээн авах 2 дугаар шатны бүртгэл Төрийн үйлчилгээний e-Mongolia.mn цахим системээр 2022 оны 09 дүгээр сарын 10-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагийн байдлаар 8229 хүүхдийн хүсэлтийг хүлээн аваад байна.
Та бүхэн 1-р шатны элсэлтийн хуваарилалт болон Цэцэрлэгт сурч байгаа бүртгэлийг шалгахын тулд Parent.edu.mn системд хандан харах боломжтой.
Хүүхдүүдийн оршин суугаа Улсын бүртгэлийн хаягийн дагуу хуваарилалт хийгдэх тул 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.