
Боловсролыг цахимаар хүн бүрд
Боловсролын салбарын мэдээллийн систем, сургалтын цахим контент, удирдлагын систем, мэдээллийн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ болон боловсролын дата төвийн хяналт, тогтвортой ажиллагааг хангах, хөгжлийн асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх.
Боловсролын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар нь боловсролын салбарын мэдээллийн систем болон мэдээллийн нэгдсэн сүлжээг хянах, түүний дэд бүтцийн өргөтгөл хийх, программ хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглалт хэрэглээг дэмжих, боловсролын салбарын байгууллагуудад мэдээллийн технологи болон интернэт, интернэтийн үйлчилгээ үзүүлэх, систем, сан, сүлжээг төрийн болон холбогдох байгууллагын мэдээллийн системтэй уялдуулах, тэдгээртэй мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, нууцлал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, сайжруулах, техник, технологи, инновацын судалгаа хийх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Бидний тухай
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 111 тогтоолоор “Боловсролын салбарын мэдээллийн систем"-ийн төслийн баг, "Эрдэмнэт" сүлжээний төвийг нэгтгэн “Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан.
БМТТ нь боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, боловсролын үйлчилгээг иргэн бүрд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүргэхээр ажиллаж байна.
Манай хамт олон esis.edu.mn үндсэн системийг хөгжүүлэхээс гадна дараах дэд системүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг. Үүнд:
1. Боловсролын салбарын мэдээллийн систем /СӨБ, ЕБС/ esis.edu.mn
2. Мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн систем tvets.edu.mn
3. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем hemis.edu.mn
4. Ээлжит хичээлийн контентын сан /Сурах бичиг, теле, интерактив хичээл/ medle.mn
5. Эцэг, эхийн систем parent.edu.mn
6. Сургалтын тэтгэлгийн систем scholarship.esis.edu.mn
7. Газарзүйн мэдээллийн систем gis.edu.mn
8. Салбарын хөрөнгө оруулалтын бүртгэлийн систем investment.edu.mn
9. Сүлжээний хяналтын систем libre.erdemnet.mn
10. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрлийн систем license.edu.mn
11. Цахим төсвийн систем fin.esis.edu.mn